2017 оны 10 дугаар сарын 4-ны өдөр “Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбоо-2017” бизнес уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ЕАЭК-ын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд болон МХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэллээ. Мөн Монгол Улсад суугаа Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын элчин сайд нар мэндчилгээ дэвшүүллээ.