Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  болон  “Замын-Үүд” чөлөөт бүсийн удирдлагууд, холбогдох  албаны төлөөллүүд  2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.

Тус ажлын айлчлалаар Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай дэлгэрэнгүй танилцаж, албаны хүмүүстэй санал солилцов. “Эрээний чөлөөт бүсийн төвийн хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын орчин үеийн шийдэл бүхий цогц ажлыг гүйцэтгэсэн төдийгүй ойрын хугацаанд нэмж долоон үйлдвэрийн барилгыг угсарч дуусгах бөгөөд ирэх 2019 он гэхэд энэ хэсэгт 800 сая юань буюу 126 сая орчим ам.долларын өртөг бүхий ажил хийгдэнэ” гэж Эрээн хотын удирдлагууд онцоллоо.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба

Leave a Reply