Монголчууд Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсэд бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна

Монгол Улсын Шадар сайд, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин 09 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажилласан.  Тэрээр Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсан юм.

Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүс нь анх 2010 оны 05 дугаар сард байгуулагдсан. Улмаар 2014 оны 07 дугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж 2016 оны 06 дугаар сард нэгдүгээр ээлжийнхээ барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. ӨМӨЗО-ны Засгийн ордноос 2017 оны 03-р сард зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.  “ӨМӨЗО-ны Хилийн иргэдийн худалдааны бүсийн удирдлагын тухай журам”-г  2017 оны 03-р сарын 08-ны өдөр баталсан. Шинээр хэрэгжүүлэх журамд Хятад иргэд  өдөрт 8000 юаны үнийн дүн бүхий Монгол, ОХУ-ын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад импортын гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан байнан. Тус арилжааны бүсэд одоогийн байдлаар Монгол, Хятадын 60 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн үндэсний хувцас, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг  худалдаалж  эхэлжээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply