Шадар сайдын харъяа байгууллагуудын дунд cпортын тэмцээн боллоо

Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын тэмцээн жил бүр харъяа байгуулагуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг. Уг тэмцээний гол зорилго яам, агентлагийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад оршиж байна.  Тэгвэл энэ намрын хувьд Стандартчилал, хэмжил зүйн газрын 95 жилийн ой тохиож,  тус тэмцээнийг 09 сарын 13-ны өдрөөс 16-ны  өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир-техник спортын хороонд  зохион байгууллаа. Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийнхэн оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгарууллаа. “Замын-Үүд” чөлөөт бүсээс шатрын тэмцээнд  Бүртгэл, санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч С.Эрдэнэбаатар  мөнгөн медаль,  чөлөөт бүсүүдийн  эрэгтэй сагсан бөмбөгийн баг хүрэл медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж,  амжилттай оролцлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply