“Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” сэдэвт үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой “Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт” сэдэвт үзэсгэлэн, хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулиар боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглож, Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг баталсан байдаг.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Стандарт хэмжил зүйн газрын төлөөллүүд Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Стандартын тохирлын үнэлгээний талаарх мэдээллийг хүргэн Төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эх сурвалж: www.mongolchamber.mn

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply