Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа АХБ-ны Зүүн Азийг хариуцсан Төрийн Захиргааны, Санхүүгийн салбар, Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Ин Чиангийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийг хариуцсан  Төрийн Захиргааны, Санхүүгийн салбар, Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Ин Чиангийг  2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Шадар сайдын Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал нар оролцлоо. Тус уулзалтаар талууд  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Замын-Үүд” чөлөөт бүсэд хэрэгжүүлэх  техник туслалцааны төслийн  зөвлөхүүдийг сонгох, ажлын зааварчилгаа, үнэлгээ, хяналтын ажлууд  хэрхэн хийгдэх талаар  санал солилцов.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх техник туслалцааны төсөл нь “Хил дамнасан эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Боомтын үйлчилгээний бүсийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдийн чадавхийг бэхжүүлэх болон төслийн бэлтгэл байдлыг хангах ажил үйлчилгээний төсөл бөгөөд Монгол улсын худалдаа, эдийн засгийн зорилтууд болох улс орны стратегийн ач холбогдолтой хилийн боомт бүсийг хөгжүүлэхэд анхаарч буй зорилтыг дэмжихэд оршиж байгаагаараа онцлогтой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply