“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй аж ахуйн нэгжийн АНХААРАЛД!!!

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол, Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 03/4032 дугаар албан тоот, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2018 оны 2/2570 дугаар албан тоот, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2020 оны А/10 дугаар Захирамжийг тус тус үндэслэн “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас дараах ажлуудыг  зохион байгуулж байна.

Үүнд:

  1. “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй аж ахуй нэгжүүдийн газрын гэрчилгээг улсын бүртгэлийн Г дугаар бүхий шинэ гэрчилгээгээр шинэчлэх,
  2. “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй аж ахуй нэгжүүдийн кадастрын зургийг шинэчлэх,
  3. “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй аж ахуй нэгжүүдийн газрын гэрээг дүгнэн, гэрээг шинэчлэж байна.

Иймээс  “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй Аж ахуй нэгжүүд 2015 оноос хойш  Захирагчийн Ажлын албатай байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээгээ дүгнэж 2020 оны Хоёрдугаар улиралд багтаан шинэчилсэн гэрээ байгуулна уу.

Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт
  • “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /ЭХ ХУВЬ/
  • Нэгж талбарын кадастрын зураг /ЭХ ХУВЬ/
  • “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах гэрээ /ЭХ ХУВЬ/
  • “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
  • Газрын гэрчилгээний тэмдэгтийн хураамж 10000 төгрөг /Төрийн сан: 100900036011/   Хүлээн авагч:  “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба
  • Кадастрын зургийн үнэ 2500 төгрөг /Төрийн сан: 100900036011 /  Хүлээн авагч: “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба

Холбоо барих: Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Мэргэжилтэн Ш.Амартүвшин

/утас: 51-264301 /

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн  газрын  XI  байр, 1106 тоот

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply