ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/102 Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, 2681 .1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691 .1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701 .1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711 .1.1, 2711 .1.2 дахь заалт, Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-16.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”–ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“5.1. Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд гаалийн болон бусад албан татвар ногдуулах, чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.1-16.3 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах байдлаар шийдвэрлэнэ:
5.1.1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-д дурдсан барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
5.1.2 Энэхүү журмын 5.1.1-д заасан үнийн дүнтэй барааг зорчигч хоногт нэгээс илүүгүй удаа чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад нэр төрөл, тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй бөгөөд нэг удаагийн худалдан авсан барааны үнийн дүн нь 3.0 сая төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд үнийн дүнгийн зөрүүд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан, хурааж авна.
5.1.3 Зорчигчийн худалдан авалтын давтамж нь татвараас зайлсхийх нөхцөл байдал үүсгэсэн буюу хоногт нэгээс дээш удаа чөлөөт бүсэд орж, энэ журмын 5.1.1-д заасан барааг худалдан авсан тохиолдолд барааны нийт үнийн дүнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан, хурааж авна.
5.1.4 Энэхүү журмын 5.1.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй.
5.1.5. Энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт нэгээс илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулна.
5.1.6. Хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг чөлөөт бүсэд оруулахад зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах нөхцөлийг хангасан байна.
5.1.7. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд чөлөөт бүсэд оруулсан хүнсний бүтээгдэхүүнээс зорчигч энэхүү журмын 5.1.1-д заасан барааны үнийн дүнд багтаан гаалийн нутаг дэвсгэрт оруулж болно.”
2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т үүрэг болгосугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Эх сурвалж: www.legalinfo.mn