Аж ахуй нэгжүүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээгээ авлаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2015 онд чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг  3  удаа зохион байгуулсан. Төсөл сонгон шалгаруулалтанд нийт 64 аж ахуй нэгж төслөө ирүүлсэнээс 31 аж ахуй нэгжийн 35 төсөл, хөтөлбөр шалгарч үүнээс 8 компани чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээгээ авсан байна.

Зочид буудал, үйлчилгээний төв, үйлдвэр, логистикийн чиглэлээр  “Тэс петролиум чөлөөт бүс” ХХК,  “Сод Монгол Групп чөлөөт бүс” ХХК, “Говийн наран өргөө” ХХК,  “Ньютурс Сафарис чөлөөт бүс” ХХК,  “Поуэр фактор чөлөөт бүс” ХХК,  “Интерстандарт нефть чөлөөт бүс” ХХК,  худалдаа бизнес, үйлдвэр, логистикийн чиглэлээр “Монголд тавтай морил чөлөөт бүс” ХХК,  “Хэв хашмал чөлөөт бүс” ХХК чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээгээ тус тус  аваад байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply