“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД !!!

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба нь Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилладаг. Тиймээс чөлөөт бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад доорх мэдээллийг  хүргүүлж байна. Үүнд:

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 09 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тус хугацаанд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлээгүй хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлд заасны дагуу “ТОРГУУЛЫН АРГА ХЭМЖЭЭ” оногдуулахаар заасан байна.

Иймээс эцсийн өмчлөгчийн мэдээллээ өгөөгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд улсын бүртгэлд “ӨМЧЛӨГЧИЙН МЭДЭЭЛЛЭЭ” яаралтай бүртгүүлнэ үү.

Холбоо барих:  Бүртгэл санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Н.Насанхүү

/Холбогдох утас: 51-264310 /

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн  газрын  XI  байр, 1007 тоот

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

 

Leave a Reply