Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Азийн хөгжлийн банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Монгол улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулсан юм.
Тухайлбал “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлуудад санхүүгийн туслалцаа үзүүлж, Замын-Үүд суманд “Ургамал, хүнсний аюулгүй байдал”-ыг хангах ажлууд хийгдэж байгааг дурьдлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайдын зүгээс “Азийн хөгжлийн банк”-тай цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлж, тус банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд анхаарч, хэрэгжилтийг үр дүнтэй болгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА