“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны зар /2020.10.02/

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн  2020 оны А/37 тоот захирамжийг үндэслэн Дорноговь аймаг, “Замын-Үүд” чөлөөт бүсийн 2,3,4-р хэсгийн 3 байрлалын 13 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлаж байна.

Дуудлага худалдаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р  байр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба -1106 тоот өрөөнд байрлуулсан битүүмжилсэн хайрцагт хүлээн авах ба дуудлага худалдааны хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.zfz.gov.mn

Харилцах утас: (976-51) 264301, 70150048

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин төлсөн баримт; / Данс 100900009353-Хүлээн авагч Замын-Үүд чөлөөт бүс  барьцаа /-д Төрийн сан
  • Улсын тэмдэгтийн хураамжийн 12500₮ төлсөн баримт; / Данс 100900036011-Хүлээн авагч  Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс /-д Төрийн сан
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар
  • Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд хүсэлтээ маягтын дагуу үнэн зөв гаргана. /МАЯГТ/

ХОЛБОГДОХ ФАЙЛУУД:

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРЛАЛ-ЛИНК ДЭЭР ДАРЖ ХАРАХ 

 ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ-ХУВЬ ХҮН-ТАТАЖ АВАХ

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ-ХУУЛИЙН ЭТГЭЭДТАТАЖ АВАХ

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

Leave a Reply