“Замын-Үүд” чөлөөт бүсийн хамт олон “100 жил 100 мод” арга хэмжээг зохион байгууллаа

[vc_row][vc_column][vc_column_text]“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан   “100 жил 100 мод” арга хэмжээг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд   “100 жил 100 мод”  төслийг санаачлан чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 100 мод тарьсан юм. Уг төслийг хэрэгжүүлснээр элсний нүүдлийг багасгах, цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа бөгөөд төслийг жилээс жилд өргөжүүлэх  юм.

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

[/vc_column_text][vc_video link=”https://www.youtube.com/watch?v=r_QKQ9WW3hQ”][/vc_column][/vc_row]

Leave a Reply