“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэ чөлөөт бүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав.
“Чөлөөт бүс” гэдэг нь тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийн хэсгийг хэлдэг. Энэ ч утгаар “тусгай бүс-тусгай дэглэм” бүхий чөлөөт бүсийн нутагт дэвсгэрт банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах, гадаад дотоодын төлбөр тооцоо, валют арилжаа, мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах бодлогын талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА