“Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгч компанитай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  чөлөөт бүсийн  “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах”  зураг төслийн ажлыг гүйцэтгэгч “ТГТ” ХХК-тай ээлжит уулзалтаа  хийлээ. Тус уулзалтаар гүйцэтгэгч компаний хийсэн судалгааны тайлантай танилцаж, санал хэлж, дүгнэлт өгөв.  Мөн төслийн ажлын явц, чөлөөт бүсийн орц гарцын шийдлийг дахин ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

Leave a Reply