“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны төлөөллүүд Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн  газрын дарга А.Мөнхболд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар  “Алсын хараа-2050” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн  урт болон дунд хугацааны томоохон бодлогууд хэрэгжиж байгаатай холбогдуулан  чөлөөт бүсийн цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдөж, харилцан санал солилцлоо.

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply