Коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах 18 цэгийн байршил

Коронавирусын шинжилгээ авах цэгийг 7-оор нэмэгдүүлж, нийт 18 цэгт шинжилгээ авахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгоно. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө. Энэ нь үнэ төлбөргүй.
НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:
  • Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ: 
  •  Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь
  • Эрүүл мэндийн төвийн сувилал
  • Баянгол дүүрэг – Эмүжин төв
  • Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
  • Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  • Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  • Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
  • Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
  • Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
  • Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  • Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
  • Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам /mohs.gov.mn/

Leave a Reply