”Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцож 13-н нэгж талбарт ялагч болсон иргэн аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу дуудлага худалдааны ялагчтай газрын төлбөр төлөх гэрээ байгуулсан.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хол хорио тогтоосонтой холбогдуулан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргаж байна.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.7.7, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.10, Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №03 дугаар хурлын шийдвэр, “Замын-Үүд” чөлөөт бүсийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/45 дугаар захирамжийг тус тус үндэслэн ”Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2020 оны 11 дүгээр сарын 04-нд зохион байгуулсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцож 13-н нэгж талбарт ялагч болсон иргэн аж ахуйн нэгжийн дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг ажлын 5 хоногоор тус бүр сунгаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА