Монгол Улсад Ковид-19 цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан н.Мандал захиралтай “Чанг Шэн Олон Улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-аас “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хамт олонд энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахыг уриалж сэтгэлийн хандив илгээснийг /2000 маск/ талархан хүлээн авлаа.
“Чанг Шэн Олон Улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК нь чөлөөт бүсэд агуулах логисткийн чиглэлээр олон улсын хадгалалт, тээвэрлэлтийн горим, стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй агуулах, оффис, битүү болон ил авто зогсоол ачиж буулгах зам талбай бүхий цогцолбор барихаар эхлүүлээд байгаа юм. Та бүхэнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн хамт олны зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА