Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХIV хуралдаан өнөөдөр /2016.05.05/ болов.

ХIV хуралдааны үеэр Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  “Өнөөдөр бид Замын Үүдийн чөлөөт бүс тэр дундаа Замын- Үүд Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн асуудлын ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын Худалдааны сайдтай гарын үсэг зурж баталгаажуулж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал олон жил яригдсан. Энэ ажил гарын үсэг зурнаас идэвхжих хандлага байгаа” гэдгийг  онцлон хэлсэн юм.

Leave a Reply