“Замын-Үүд” чөлөөт бүсэд улсын комисс ажиллав

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” Дундговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд хэрэгжсэн. Тус төслийн хүрээнд хийгдсэн авто зам, холбоо дохиоллын барилгын ажлууд дуусч Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн А/509 тоот захирамжийн дагуу Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллав.  Комисс хатуу хучилттай 13,5 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын сувагчлалын ажлыг хүлээн авсан байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply