“Замын-Үүд” чөлөөт бүс, Эрээн хотын хөрөнгө Оруулалтын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Эрээн хотноо 2016 оны 09 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд  “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалт” зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын “Замын-Үүд” чөлөөт бүс болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотын Хөрөнгө оруулалтын газрын хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд Замын-Үүд-Эрээн хотын боомтыг түшиглэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хамтран ажиллах, туршлага, мэдлэг солилцох юм.

Leave a Reply