“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа

2018 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өнгөрлөө.

Цуврал арга хэмжээний “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ Монголын тал ОХУ-тай хоёр болон гурван талын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв. Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатны гол зорилт болж буйг онцолж, “Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ.

Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг  хэлэлцэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөгөө улсын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд оршиж байгаа юм.

Эх сурвалж: www.mongolchamber.mn

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply