“Замын-Үүд” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч нарын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2015 оноос 2017 оны хооронд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг нийт 5 удаа зарлан, зохион байгуулсан. Таван ээлжийн төсөл сонгон шалгаруулалтаар нийт 35 аж ахуйн нэгжийн төсөл шалгарч, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх газрын зөвшөөрөл авсан.

Эдгээр шалгарсан 35 аж ахуйн нэгжээс 14 аж ахуйн нэгж  “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бол 21 аж ахуйн нэгж байгуулаагүй байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд:

  1. Пуоэр фактор чөлөөт бүс ХХК
  2. Ньютурс Сафарис чөлөөт бүс ХХК
  3. Сод Монгол чөлөөт бүс ХХК
  4. Интерь стандарт нефть чөлөөт бүс ХХК
  5. Пи пи жи чөлөөт бүс ХХК
  6. Эм Си Эм Ти Чин Зэнь
  7. Наран бат элбэг мандала чөлөөт бүс
  8. КӨНИНГС чөлөөт бүс ХХК
  9. Новоланд чөлөөт бүс ХХК
  10. Жавхлант групп чөлөөт бүс ХХК
  11. Аж чөлөөт бүс ХХК
  12. Оол монголиан интернэшнл нетворк Ви Ай Пи чөлөөт бүс ХХК
  13. Алтайн ундрах шанд чөлөөт бүс ХХК.
  14. Чанг шэн ОУ-ын ачаа тээврийн чөлөөт бүс ХХК

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжүүд:

  1. Говийн наран өргөө чөлөөт бүс ХХК
  2. “Хэв хашмал чөлөөт бүс” ХХК
  3. Монголд тавтай морил чөлөөт бүс ХХК
  4. Тэс петролиум чөлөөт бүс ХХК
  5. Ану интернэшнл чөлөөт бүс ХХК
  6. Эморс констракшн чөлөөт бүс ХХК
  7. ТР эксим чөлөөт бүс ХХК
  8. Гантулга трейд чөлөөт бүс ХХК
  9. Глобал гров чөлөөт бүс ХХК
  10. Өсөх азод чөлөөт бүс ХХК
  11. Жэй И эйч чөлөөт бүс ХХК
  12. Реалвижн чөлөөт бүс ХХК
  13. Шилдээд чөлөөт бүс
  14. Агь чөлөөт бүс ХХК
  15. Саруул Хангай чөлөөт бүс ХХК
  16. Вүүд хаус констракшн чөлөөт бүс ХХК
  17. Маргад асгат чөлөөт бүс ХХК
  18. Эс Эп Ти чөлөөт бүс ХХК
  19. Дижитал номадс чөлөөт бүс ХХК
  20. Хас Си Ти чөлөөт бүс ХХК
  21. Болгар Аи Ти чөлөөт бүс ХХК.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/3 тоот захирамжын дагуу дээрх 21 аж ахуйн нэгжүүдэд “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай” мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл байгуулаагүй байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулаагүй аж ахуйн нэгжийн ажил, үйлчилгээ явуулах газар эзэмших эрхийг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зарлах болсныг анхааруулж байна.

Жич: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар дэд бүтцийн Ашиглалтын өмнөх захиргааны менежерээр Гомбын Мэндсайханыг томилсон. Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан аж ахуйн нэгжүүд барилга байгууламжууд болон дэд бүтэцтэй холбоотой асуудлаар О.Мэндсайхантай холбогдоно уу. /Холбогдох утасны дугаар 96669598/

 

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply