Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүд сумыг дулаанаар хангах 90 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, мөн чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дамжуулах 7 төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулав.
Замын-Үүд сумын 110/10кВ-ийн дэд станцийг өргөтгөж Замын-Үүд чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөө, 10/04 кВ-ын 16 хувиарлах байгууламжыг барьж улсын комисст хүлээлгэн өгөв.
Замын-Үүд сумын нийт 20 мянга гаруй хүн ам болон Замын-Үүд чөлөөт бүсийг цэвэр усаар хангах 500 м3 багтаамжтай усны танк дөрвөн ширхэг, чөлөөт бүсэд байрлах 1600 м3 цэвэр усны өргөтгөлийн станц, хоногт 3200 м3 хүчин чадалтай ус цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулав.
Чөлөөт бүсэд бохирын түрэлцэт станц 2 ширхэг, хоногт 3040 м3 хүчин чадалтай бохирын цэвэрлэх байгууламж, даралттай шугам 3 км, өөрийн урсгалын бохирын шугам 2 км, 13.6 км бохир усны шугам болон 9.8 км цэвэрлэгдсэн усны шугамын ажлыг гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгөв.
Замын гэрэлтүүлэг 1174 ширхэг, гэрэлтүүлгийн кабель 51.5 км, холбооны шугам 62.3 км, холбооны худаг 416 ширхэг, чөлөөт бүсэд эхний ээлжинд гол гудамж 5.4 км, хорооллын чанартай гол гудамж 6.9 км, чөлөөт бүсийг боомт хооронд холбосон 6 эгнээ бүхий 1.25 км, нийт 13.6 км авто замын ажил хийгдэв.