Гадаад харилцааны яам, ДХБ-ын Судалгааны төв, Нью Дели экспортыг дэмжих төсөл, Дэлхийн банк, МҮХАҮТ хамтран “Экспортын үйл ажиллагаанд Дэлхийн Худалдааны Байгууллагын хэлэлцээрүүдийн ач холбогдол” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Дэлхийн Худалдааны Байгууллагын ерөнхий мэдээлэл, ХАА-н тухай хэлэлцээрийн үндсэн асуудлууд, хүнсний аюулгүй байдал ба Засгийн газрын нөөц бүрдүүлэх хөтөлбөр, хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтууд, ДХБ-ын худалдааны зохицуулалтын арга хэрэгсэл, татаас болон саармагжуулах арга хэмжээний хэлэлцээр, хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээр, маргаан шийдвэрлэх механизм зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгөв. Тус сургалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.