Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар томиллоо.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд шинээр томилогдсон Т.Есөнтөмөрийг албаны нийт хамт олонд танилцуулах үеэр хэлсэн үгэндээ “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий худалдаа, логистикийн чухал төв бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлал, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой, БНХАУ-тай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болж хөгжиж буй чухал бүс болохыг онцлон тэмдэглэж, нийт хамт олонд ажлын амжилт хүслээ.

Шинээр томилогдсон Захирагч Т.Есөнтөмөр ажлаа хүлээлгэн өгч буй Захирагч З.Болдбаатарт цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээр, “Чөлөөт бүсийн тухай хууль” болон түүнд нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн хүрээнд бүсийн хөгжлийг түргэтгэх, шинэ шатанд гаргахад хамт олонтойгоо нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











