Шадар сайдын Ажлын албаны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Үүнд:
- Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авах ажиллагааны ажилтан
- Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн жолооч
Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ татаж авна уу.
Өргөдөл ирүүлэх хугацаа, бүрдүүлэх материал:
Худалдан авах ажиллагааны ажилтан:
- Англи хэл дээрх өргөдөл (cover letter)
- Англи хэл дээрх анкет (АХБ-ны форматын дагуу)
- Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар
- Өмнөх ажил горилогчийн 3-аас доошгүй тодорхойлолт (reference letter) англи хэл дээр
Жолооч:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар
- Өмнөх ажил горилогчийн 1-ээс доошгүй тодорхойлолт монгол хэл дээр
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг PDF хувилбараар 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:30 цагаас өмнө assistant.mon3936@gmail.com цахим хаягт ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг шаардлага хангаагүйд тооцож, сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр, 10 давхар, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
Утас: 7509-3936
Цахим шуудангийн хаяг: assistant.mon3936@gmail.com











