“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны хамт олон нэгдэж /2026.10.10/ “Мод үржүүлэг”-ийн талбайд мод тарилаа.

Энэ үеэр “Мод үржүүлэг”-ийн талбайн мэргэжилтэн албан хаагчдад модыг хэрхэн зөв тарих, услах, арчлах, хамгаалах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгсөн бөгөөд модыг тариад орхих биш тарьсан модоо цаашид зөв арчилж, хамгаалах нь ургалтыг дэмждэг болохыг онцоллоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаас гадна тарьсан модоо ургуулж, арчилж, хамгаалан урт хугацаанд тогтвортой ногоон байгууламж бий болгон, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүй хойч үедээ ногоон орчин өвлүүлэн үлдээх зорилготой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА