ХОЁР ТАЛЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гурван түвшний хамтарсан механизм /Хамтарсан зохицуулах зөвлөл, Хамтарсан гүйцэтгэх зөвлөл, Хамтарсан менежментийн зөвлөл/  байгуулахаар тохирсны дагуу талууд хамтарсан менежментийн зөвлөлийг  байгуулан хоёр бүсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Талууд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай “Санамж бичиг”-ийг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар талуудын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс дэх дэд бүтцийн байгуулалтын талаарх мэдээлэл солилцоо эрчимжиж, боловсон хүчин бэлтгэх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг талаар тодорхой ахиц дэвшил гарна гэж үзэж байна.  

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА