Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хамтран эрчимжүүлнэ

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Эрээн хотноо 2016 оны 09 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр Монгол Улсын “Замын-Үүд” Чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Захиргааны хооронд “Замын-Үүд-Эрээн хотын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” талаар санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичиг байгуулагдсанаар талууд хоёр улсын хооронд худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хөгжүүлэх, иргэдийн зорчих харилцааг хөнгөвчлөх, дэд бүтцийг харилцан холбож нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг харилцан уялдаа холбоотой хөгжүүлэх, удирдлагын менежментийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, ажлын уялдааг хангах замаар Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээн хотын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг бүтээн байгуулах, хөгжүүлэх асуудалд нягт хамтран ажиллахаар боллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

2 Responses
  1. 2 Other potential clinical applications of oral calcium D glucarate include regulation of estrogen metabolism and as a lipid lowering agent cialis coupons The amygdala is enlarged in children but not adolescents with autism; the hippocampus is enlarged at all ages

Leave a Reply