Аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлыг “what3word” системийг ашиглан шийдвэрлэх боломж бүрдлээ

Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам хамтран Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дэмжих, Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгохыг зорьж, шат дараалсан үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын систем компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа...

“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна

Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн  2018 оны  06 сарын 07-ны өдрийн А/29  тоот захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсэгт дараах  байрлалд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2018 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаатай зарлаж байна. Сонгон шалгаруулалтын дугаар: ЗҮЧБ/СШ/06...

Сайхан наадаарай

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэндээ Тулгар төрийн 2227 жил,...

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган протколд гарын үсэг зурлаа. МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС,  БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД...

Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдаан Улаанбаатар хотноо болж өнгөрлөө

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан  7 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Тус хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах...

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жи Хэн “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдалтай танилцлаа

2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Цогзол, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жи Хэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Дорноговь аймаг, Замын-Үүд сумаар зочилж “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдалтай танилцлаа. “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
1 40 41 42 43 44 55