Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 7 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Тус хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах...