“ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН  ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх  бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох албаны хүмүүс “Замын-Үүд” чөлөөт бүс дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй   “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн ажлын үйл явц, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь /2026.10.24/ танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ээс төслийн хүрээнд...

БНХАУ-ЫН ЖӨЗЯНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд заасанчлан “Нэг хүрээлэн, нэг зураг төсөл” хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн монголын талын ерөнхий төлөвлөгөөг хийж буй “Сонголт дизайн” ХХК-ийн инженерүүд БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан Жөзяны Их сургуулийн Хот, хөдөөгийн төлөвлөлтийн хүрээлэнгийн удирдлага,...

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БНХАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАНИЛЦУУЛГА ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д  ажиллах үеэрээ /2026.10.15/ чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар ЗҮЧБ-ийн Захирагчийн ажлын албатай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан “Чейнжинг Алюуминум ГХОХХК”-ний толгой компани болох “Цин День групп” ХХК-ийн удирдлагуудтай “Санамж бичиг”-ийн хэрэгжилт, газар олголт, хөрөнгө оруулалтыг эхлүүлэх боломж, цаг хугацааны талаар мэдээлэл солилцов. Мөн...

НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шадар сайдын Ажлын албаны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд: Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авах ажиллагааны ажилтан Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн жолооч Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ  татаж авна уу. Өргөдөл ирүүлэх хугацаа, бүрдүүлэх материал: Худалдан авах ажиллагааны ажилтан: Англи хэл дээрх...

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны хамт олон нэгдэж /2026.10.10/ “Мод үржүүлэг”-ийн талбайд мод тарилаа. Энэ үеэр “Мод үржүүлэг”-ийн талбайн мэргэжилтэн албан хаагчдад модыг хэрхэн зөв тарих, услах, арчлах, хамгаалах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгсөн бөгөөд модыг тариад орхих биш тарьсан модоо цаашид зөв арчилж,...
1 2 3 … 39