Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүс хариуцсан зөвлөх Ц.Ганболд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод томилолтоор ажиллаа

Шадар сайдын чөлөөт бүс хариуцсан зөвлөх Ц.Ганболд 2018 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Замын-Үүд сум болон Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийж,  “Замын-Үүд” чөлөөт бүс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүстэй...

“Аялал жуулчлал” ба чөлөөт бүсийн хөгжил зөвлөгөөн боллоо

Чөлөөт бүс болон Монгол улсын эдийн засгийн хөгжилд аялал жуулчлалын салбарын оролцоо, хувь нэмрийг тодорхойлж, хөгжлийг дэмжих зайлшгүй хэрэгцээ шаардлагын үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Шадар сайдын Ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын...

Монгол, Хятадын Засгийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2 талын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр гарын үсэг зурсан 11 баримт бичгийн дотор “Монгол-Хятадын...

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт...

ЕХ-ны 4.8 сая еврогийн санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ

Европын Холбооны 4.8 сая еврогийн санхүүжилтээр 2021 он хүртэл хэрэгжих “Монголын худалдааг дэмжих” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд боллоо. Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой уг төсөл гурван бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжих аж. Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн: “Төслийн хүрээнд Монгол Улсын...

“Хятад улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалт, семинар зохион байгуулагдлаа

МҮХАҮТ-аас гадаад худалдаа, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотын Ардын Засгийн Газар болон Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-тэй хамтран “Хятад улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалт, семинарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа....
1 43 44 45 46 47 55