Б.Баярсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрээн хотын удирдлагуудтай чөлөөт бүсийн талаар санал солилцлоо

Үндэсний хөгжлийн газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын байгуулсан Хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.

Тус ажлын айлчлалаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Эрээн хотын Засгийн ордны удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд ҮХГ-ын дарга Б.Баярсайхантай уулзаж, Эрээн хотын хилийн боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын явц, хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулан цаашдын хамтын ажиллагаа, чөлөөт бүсийн асуудлаар санал солилцлоо.

Мөн энэхүү айлчлалын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Чяо Вэйгүө ҮХГ-ын дарга Б.Баярсайханыг хүлээн авч хоёр талын албан уулзалт хийлээ.

2014 оноос хоёр улсын тэргүүн нарын түвшинд эхлэн яригдсан Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахтай холбоотой үйл явц сүүлийн үед нэлээд эрчимжиж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү хэлэлцээр баталгаажсанаар Замын-Үүд, Эрээний чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдэнэ гэж үзэж байна.  Тиймээс бодлого тодорхой болбол Эрээн хотын зүгээс Замын-Үүдийн чөлөөт бүсийг Эрээн хотын чөлөөт бүстэй ижил түвшинд хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх ажлыг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа Эрээн хотын удирдлага илэрхийллээ.

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр тал хэлэлцээр байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх шаардлагатай саналуудыг хэлэлцлээ. Нэн тэргүүнд Замын-Үүд, Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөгөөг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, тэр дундаа хоёр бүсийн дэд бүтцийн барилга байгууламжийн асуудал нь хамгийн чухал юм. Түүнчлэн хилийн иргэдийн худалдааны бүсэд одоогийн байдлаар Монгол, Хятадын 60 гаруй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн үндэсний хувцас, гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлсэнтэй холбогдуулан тээвэр, логистикийн асуудал яригдах тул төмөр замыг барьж, чөлөөт бүс рүү нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлж, төсөл боловсруулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүллээ.

Үндэсний хөгжлийн газрын удирдлагын зүгээс Эрээн хотын удирдлагын тавьсан саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлэн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тал дээр харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг хамтран судлах, санал бодлоо солилцох ил тод хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх нь зүйтэйг онцлов.

Мөн Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг байгууллагын хувьд Эрээн хотын Засаг даргын Тамгын газартай хамтран хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт” болон “Хятад-Монголын Экспо” зэрэг арга хэмжээгээр дамжуулан хоёр улсын бизнес эрхлэгчдийг хооронд нь уулзуулж, бараа бүтээгдэхүүнүүдийг харилцан таниулан сурталчлах зэргээр тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах салбар чиглэлүүдэд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулахад анхааран ажиллахаар санал нэгдэн тохиролцлоо.

Түүнчлэн ҮХГ-ын дарга Б.Баярсайхан уулзалтын төгсгөлд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Үндэсний хөгжлийн газар нь БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Хамтын ажиллагааны агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус хорооны дарга 6 дугаар сард Монгол Улсад айлчлах гэж буй талаар дурдаж, Эрээн хотын удирдлагуудыг мөн тэр үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урин цаашид олон талын ашигтай чөлөөт бүсийн үйл ажиллагааг, тэр дундаа хоёр талын чөлөөт бүсийг ижил түвшинд хөгжүүлэх ажлыг энэ 2019 онд багтаан эрчимтэй урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжин уулзалт амжилттай өндөрлөв.

Хоёр талын уулзалтад БНХАУ-ын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Чяо Вэйгүө, Гадаад харилцааны газрын дарга Нарс, Шинэчлэл, хөгжлийн зөвлөлийн эрхлэгч Хасхүү, Хилийн иргэдийн худалдааны бүсийн Захирагчийн албаны орлогч дарга Мөнх, Монгол Улсын талаас ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал, Мэргэжилтэн Х.Эрдэнэбулган нар оролцов.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

23 Responses
  1. Способы охлаждения квартиры в
    жаркую погоду
    Способы улучшения температуры
    в квартире советы по охлаждению в жару
    Изоляция окон
    Для создания комфортной атмосферы рекомендуется установить энергоэффективные окна или использовать затеняющие пленки.
    Это поможет снизить количество солнечных лучей, проникающих в комнату.

    Правильная вентиляция
    Чистый воздух в помещении поддерживается благодаря
    регулярной вентиляции. Открывайте окна в вечерние часы,
    когда температура на улице ниже.

    Использование вентиляторов
    Качество циркуляции воздуха можно улучшить
    с помощью вентиляторов. Они помогают создать прохладу, перемещая воздух.
    Лучше всего разместить их так, чтобы они направляли свежий воздух внутрь.

    Шторы и жалюзи
    Тяжелые шторы и жалюзи могут значительно
    блокировать солнечные лучи. Подберите ими так, чтобы они закрывали окна в самые горячие часы дня.

    Зеленые растения
    Не забывайте о растениях: они не только украсят пространство,
    но и помогут снизить температуру через испарение влаги.

    Электрические приборы
    Отдавайте предпочтение энергоэкономичным приборам.

    Они выделяют меньше тепла, что способствует поддержанию комфорта в помещении.

    Друзья технологии
    Современные системы управления климатом могут
    автоматически регулировать температуру, повышая
    комфорт и снижая затраты.

    Смена постельного белья
    Летние ткани для постельного белья из легких натуральных материалов помогают
    поддерживать прохладу во время сна.

    Освежение воздуха
    Иногда достаточно хорошего аромата
    для создания чувства свежести.

    Используйте натуральные освежители
    или эфирные масла.

    – Регулярно проверяйте состояние кондиционеров и фильтров.

    – Преобразите вентиляцию, добавив доступ к
    свежему воздуху через специальные
    решетки.
    – Избегайте перегрева от
    недопустимого количества электроники.

    Подводя итог, следует помнить: простые изменения в интерьере
    и жизни способны существенно повлиять на климат в вашем доме.

    Выбор и установка кондиционера
    Приобретая кондиционер, выбирайте моделей с классом энергоэффективности не ниже A+.
    Это поможет существенно
    сократить расходы на электроэнергию и продлит срок службы устройства.

    Типы кондиционеров
    Существует несколько вариантов: настенные,
    напольные, мобильные и оконные.
    Для больших помещений оптимальным выбором часто становятся настенные системы, благодаря их мощным характеристикам и долговечности.

    Обратите внимание на уровень шума вашего избранного устройства.
    Низкие уровни дБ обеспечат
    комфортное использование, особенно в
    спальнях. Идеально, если выберете кондиционер с уровнем шума до 25 дБ в режиме тихой работы.

    Монтаж и установка
    Правильная установка кондиционера влияет на его производительность.
    Не выбирайте места, где прямые солнечные лучи попадают на устройство, это снижает эффективность.

    Доверяйте установку профессионалам.

    Некорректное подключение может не только нарушить работоспособность,
    но и нанести урон препарату, что
    повлечет за собой дополнительные финансовые потери.

    Заботьтесь о регулярной чистке фильтров.
    Загрязненные фильтры уменьшают поток воздуха,
    что приводит к перегреву устройства и повышенному расходу электроэнергии.

    Для оптимального распределения холодного
    воздуха в помещениях, позаботьтесь о правильной установке и настройке жалюзи или решеток.
    Это обеспечит равномерный климат в каждой зоне.

    Вопрос выбора и установки кондиционера требует серьезного внимания.
    Проанализируйте свои потребности и советы профессионалов, чтобы достичь наилучших результатов.

    кондиционер купить в москве

Leave a Reply