ОЮУТНУУД “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Санхүү  эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, оюутнууд 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, хийгдсэн дэд бүтэц, аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалттай танилцлаа. 

Тус сургуулийн эрх зүйн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Олон улсын нийтийн эрх зүй” хичээлээр оюутнууд олон улсын хамтын ажиллагаа, дипломат болон консулын харилцаа, чөлөөт бүсийн эрх зүйн байдлын талаарх сэдвүүдийг судалдаг байна. 

Энэ хүрээнд “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болж хөгжиж буй энэ цаг үед онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай уялдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаатай оюутнууд биечлэн танилцаж буйд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас талархал илэрхийлэн, цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж байна. 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА