2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн “Замын-Үүд” чөлөөт бүстэй танилцлаа. Уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин, Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Ундрахбаяр, Олон улсын эдийн засаг хариуцсан мэргэжилтэн Б.Базаррагчаа нар чөлөөт бүсийн өнөөгийн байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт...