БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Сиалунгон Сэнг-Үнтонтой уулзав

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжинг БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон хүлээж авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол, Лаосын чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжил, онцлог болон давуу талын талаар товч танилцуулж,  цаашдын хамтын...

Хилийн 0108-р ангитай “Замын-Үүд” чөлөөт бүс “Хамтран ажиллах журам” байгууллаа

“Замын-Үүд” чөлөөт бүс  болон  Хилийн 0108 дугаар ангийн удирдлагууд  04 дүгээр сарын 05-ны өдөр чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үйл ажиллагаанд мөрдөх  “Хамтран ажиллах журам”-д гарын үсэг зурлаа. Уг журмын гол зорилго нь   “Хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг хангуулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бүсийн хэвийн ажиллагааг хангахад” оршиж байгаа юм. “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН...

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.  “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан  чөлөөт бүсэд хэрэгжиж буй “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа цахилгаан хангамж, усан хангамж ариутгах татуурга, дулаан хангамж, авто замын бүтээн  байгуулалтын ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал...

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хамтран эрчимжүүлнэ

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Эрээн хотноо 2016 оны 09 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр Монгол Улсын “Замын-Үүд” Чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Захиргааны хооронд “Замын-Үүд-Эрээн хотын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг...

“Замын-Үүд” чөлөөт бүс, Эрээн хотын хөрөнгө Оруулалтын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Эрээн хотноо 2016 оны 09 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд  “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалт” зохион байгуулагдсан. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын “Замын-Үүд” чөлөөт бүс болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотын Хөрөнгө оруулалтын газрын хооронд Харилцан ойлголцлын санамж...

“Хятад-Монгол-Орос” гурван улсын дугуй ширээний уулзалт боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хятад, Монгол, Орос улсын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай дугуй ширээний уулзалт боллоо. Уулзалтаар талууд “гурван орны хил залгаа орон нутгуудын дэд бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлж байгаа нь Хятадын “Торгоны зам” эдийн засгийн бүс, Монголын “Талын зам” санаачилга, Оросын “Евро-Азийн эдийн засгийн холбоог...
1 50 51 52 53 54 55