“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг эрчимжүүлэх чиглэлээр орон нутгийн холбогдох байгууллагуудтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах 0108 дугаар анги, “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ, Замын-Үүд цахилгаан түгээх салбаруудтай /2023.04.25/ албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар чөлөөт бүсэд хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх...

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хоёр талын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх уулзалт боллоо

Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Зураг төслийн “Сонголт Дизайн” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагууд, Эрээн хотын Ардын Засгийн Ордны холбогдох албан тушаалтнууд  /2023.04.23/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ц.Ганбат болон Эрээн хотын Засаг даргын орлогч Лай Шянхуа нар “Замын-Үүд, Эрээний...

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч өндөр оноо авч, Төрийн Захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” , Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн нийт 15 албан хаагчид /2023.04.14/ “Төрийн албан хаагчийн тангараг” өргөж, төрийн жинхэнэ албан хаагчид боллоо. Тангараг өргөх ёслолын үеэр: Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчдад...

Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Замын-Үүд” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд станцын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглолын барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дууслаа. Эрчим хүчний сайдын А/49 дугаартай тушаалаар томилогдсон Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс  /2023.03.02/ чөлөөт бүсэд ажиллаж, дэд станцын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглолыг байнгын ашиглалтад...

“Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг хэлэлцлээ

 “Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс  санал авсан бөгөөд тус саналын хүрээнд өнөөдөр /2023.01.20/  хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож журмын төслийг зүйл, заалт бүрээр нь ярилцан, харилцан санал солилцлоо. Хэлэлцүүлгийн төсгөлд ирсэн төлөөллүүд  нэмэлт санал...

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монгол талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн  анхдугаар хуралдаан боллоо

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Монгол талын гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр холбогдох яам, агентлагийн нийт 40 гаруй төлөөллүүд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2023.01.05/ анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлын үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн...
1 5 6 7 8 9 55