Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Замын-Үүд” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд станцын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглолын барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дууслаа. Эрчим хүчний сайдын А/49 дугаартай тушаалаар томилогдсон Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс  /2023.03.02/ чөлөөт бүсэд ажиллаж, дэд станцын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглолыг байнгын ашиглалтад...

“Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг хэлэлцлээ

 “Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс  санал авсан бөгөөд тус саналын хүрээнд өнөөдөр /2023.01.20/  хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож журмын төслийг зүйл, заалт бүрээр нь ярилцан, харилцан санал солилцлоо. Хэлэлцүүлгийн төсгөлд ирсэн төлөөллүүд  нэмэлт санал...

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монгол талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн  анхдугаар хуралдаан боллоо

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр талын Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Монгол талын гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр холбогдох яам, агентлагийн нийт 40 гаруй төлөөллүүд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2023.01.05/ анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлын үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн...

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав. ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ  (2022 оны 11 дүгээр сарын...

Чөлөөт бүсүүдийн тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт” /2022.11.16/ хоёрдох өдрөө “Монголын чөлөөт бүсүүдийн операторуудын өсөлт ба тогтвортой байдлын замын зураг” сэдвийн хүрээнд болж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хоёрдох өдрийн дугуй ширээний уулзалтаар: “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн Захирагч тус бүр өөрсдийн удирдлагын бүтэц,...

Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт зохион байгуулагдаж байна

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкнаас чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалтыг Шангри-Ла зочид буудалд 11 дүгээр сарын 15-16-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус дугуй ширээний уулзалтад Шадар сайдын ажлын алба, Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүд болон холбогдох албаны төлөөллүүд оролцож байгаа...
1 8 9 10 11 12 57