“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн явц, хэрэгжилтийн талаар уулзалт боллоо

Азийн хөгжлийн банкны Манила дахь Төв оффисын Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Дорита Лазаро Dorothea Lazaro өнөөдөр /2022.04.20/ Шадар сайдын ажлын алба, Барилга хот байгуулалтын яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүдтэй албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар чөлөөт бүс дээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн төслийн явц, цаашид хамтран...

Орц, гарцын байгууламжийн зураг төслийн талаарх уулзалт хийгдлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон Гаалийн Ерөнхий газар, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэгч нэгж болон чөлөөт бүсэд барилгын ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх компани болох “Сонголт дизайн” ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр /2022.04.15/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар  “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хийгдэх дэд бүтэц, гүний орц, гарцын шалган...

Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн удирдлагууд өнөөдөр /2022.04.11/ Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн зүгээс  үйлдвэрлэл, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистик гэсэн дөрвөн чиглэлийг  хөгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа талаар  дурдаад чөлөөт бүс дээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр мөн цаашид бүс дээр салаа төмөр зам болон хүнд даацын тусгай...

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны уулзалт боллоо

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хэрэгжүүлэх “Замын-Үүд” чөлөөт бүсийн нэгдүгээр үе шатны дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны  уулзалт өнөөдөр /2022.04.06/ боллоо. Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж болон холбогдох яам, агентлагуудын албаны төлөөллүүд...

Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

“Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд 5 ЦТП холбогдох шугам сүлжээний хамт хийгдсэн. “Замын-Үүд дулааны станцын ТӨҮГ”-т 1,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг дулааны станцтай холбож, байнгын үйл ажиллагаанд оруулан хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхэлсэн...

Бохир ус цэвэрлэх ариутгах татуургын байгууламж ашиглалтад орлоо

“Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүд сумын бохир усыг цэвэршүүлэх  ариутгах татуургын байгууламж ашиглалтад орлоо. Уг ариутгах татуургын байгууламж ашиглалтад орсноор сумын 20 мянга гаруй хүн ам, албан газрын бохир усыг цэвэрлэн хэрэглээнд ашиглах боломжтой усыг цэвэршүүлэн гаргаж буцаан саарал усны шугамаар шахах юм. Ингэснээр уг саарал усыг ундны хэрэгцээнээс бусад ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж...
1 9 10 11 12 13 55