Ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа

“Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал /2025.09.15/ Нийслэлийн онцгой байдлын газрын хурлын танхимд боллоо.

Хурлыг нээж Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба үг хэлэв.

Тус хуралд Шадар сайдын Ажлын алба, “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур”, “Хөшигийн хөндий” эдийн засгийн чөлөөт бүсүүд оролцож байр сууриа илэрхийллээ.

Хурлаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол улсын засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах талаар” Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “Чөлөөт бүсийн хөгжил ба Чөлөөт бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт танилцуулгыг Шадар сайдын ажлын албаны ажлын хэсэг, “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг  урьдчилсан судалгааны тайланд хийсэн дүн шинжилгээ, нэмэлт санал” мэргэжилтэн Д.Хулан, Б.Ганчулуун, Т.Цэрэнсодном нар, Чөлөөт бүсийн менежментийн хөгжлийн судалгаа, дүгнэлтийн тойм “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Дамдинцэрэн, Чөлөөт бүсийн хөгжил-Хууль эрх зүйн орчин хэлэлцүүлгийг зөвлөх  Х.Оюунчимэг удирдан зохион байгуулж, хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд хуралд оролцсон нийт оролцогчдоос санал авч ажиллав.

Хурлын төгсгөлд Чөлөөт бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл цаашид батлуулах үе шатны ажил дээр хамтран хэлэлцэн шийдвэрлэх зэрэг  асуудлууд тулгарч байгааг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА