“Wechat Pay” төлбөрийн системийг “Замын-Үүд” чөлөөт бүсэд нэвтрүүлнэ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба чөлөөт бүсийг хөгжүүлэх, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр олон ажлуудыг төлөвлөн хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.10/  “Тээвэр хөгжлийн банк”  болон  “ККТТ-/Qpay/” ХХК-тай гурван талт  “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав. Тус санамж бичгийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон “Тээвэр хөгжлийн банк”-ны...

“Замын-Үүд” чөлөөт бүс E-Mongolia системд нэгдлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам И-Монгол Академийн төлөөллүүд өнөөдөр /2022.09.30/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүс дээр эхний байдлаар үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн “Үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ” авах үйлчилгээг нэвтрүүлэх талаар харилцан ярилцаж, ажиллах зарчим болон нэвтрэлтийн талаарх танилцуулга хийгдлээ. Уулзалтын...

“Замын-Үүд” чөлөөт бүс дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаас…

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас чөлөөт бүсэд бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр  ажиллаж байна. Одоогийн  байдлаар  чөлөөт бүс дээр: “Олл Монголиан интернейшнл нетворк Ви Ай Пи чөлөөт бүс” ХХК  “Vip shop”,“Эс Эп Ти чөлөөт бүс” ХХК   “Sunrise”,“Эмон чөлөөт бүс” ХХК  “Базаар” гэсэн  худалдаа үйлчилгээний төвүүдБүтээн байгуулалтын...

Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл солилцлоо

Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх Гаалийн газар болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба хамтран чөлөөт бүсэд  үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй өнөөдөр /2022.09.27/ уулзалт хийлээ.   Тус уулзалтаар аж ахуйн нэгжүүд чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудал болон Гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулах бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлт, шаардлага, Чөлөөт бүсийн...

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөллүүд чөлөөт бүстэй танилцав

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан төлөөлөгч Штда Коүсүкэ болон холбогдох албаныхан өнөөдөр  /2022.09.27/ “Замын-Үүд” чөлөөт бүс дээр хүрэлцэн ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцаж, уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Ноён Штда Коүсүкэ “Манай байгууллага тухайн орны нөхцөл байдал хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, Засгийн газар...

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газартай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газартай 09 дүгээр сарын 26-ний өдөр албан уулзалт хийв.   Тус уулзалтаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газрын дарга  Д.Тэмүүжин болон холбогдох албаны төлөөллүүд чөлөөт бүсийн холбоо дохиоллын сувагчлалын ажилтай газар дээр нь танилцаж, шилэн кабелийн сүлжээ, сувагчлалын ажлууд дээр дэмжлэг үзүүлэн,...
1 7 8 9 10 11 55