НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

Дараах линкээр орж ажлын байрны тодорхойлолтыг татаж авна уу.

Линк: http://zfz.gov.mn/wp-content/uploads/2026/01/20260108-Худ.авалт-TOR-MN.pdf

Огноо: 2026.01.09

Захиалагч: Шадар сайдын Ажлын алба

Саналаа ирүүлэх огноо: 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Бизнес ба удирдахуй, менежмент, санхүүгийн менежментийн мэргэжилтэй байх;
  3. 12-оос доошгүй жилийн ажлын туршлагатай, үүнээс 8-аас доошгүй жил санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, худалдан авалт зэрэг салбарт ажилласан туршлагатай байх;
  4. Худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй байх;
  5. Төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай, үүнээс стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрт ажилласан туршлагатай байх.

Ажил горилогчид шаардагдах баримт бичиг

  1. Англи хэл дээрх өргөдөл;
  2. Англи хэл дээрх анкет (АХБ-ны форматаар);
  3. Төгссөн мэргэжлийн сургуулийн диплом, гэрчилгээний хуулбар;
  4. Өмнөх ажил олгогчийн тодорхойлох захидлыг англи хэл дээр тус тус ирүүлэх.

         Хаяг: Засгийн газрын 11-р байр, Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг,
         Улаанбаатар, Монгол Улс