Дараах линкээр орж ажлын байрны тодорхойлолтыг татаж авна уу.
Линк: http://zfz.gov.mn/wp-content/uploads/2026/01/20260108-Хяналт-шинжилгээ-үнэлгээ-TOR-MN.pdf
Огноо: 2026.01.09
Захиалагч: Шадар сайдын Ажлын алба
Саналаа ирүүлэх огноо: 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Төслийн удирдлага, төрийн удирдлага, бизнесийн удирдлага эсвэл холбогдох мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Төслийн ажлын 6 жилийн туршлагатай байх, үүнээс төслийн менежментийн чиглэлээр 4-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- АХБ болон бусад олон талт хандивлагчдын санхүүжилттэй төслүүдэд ажилласан туршлагатай байх;
- Монгол, Англи хэлний аман болон бичгийн өндөр түвшний чадвартай;
- Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, зөвлөмж боловсруулах чадвартай байх;
- Бие даан болон багаар ажиллах чадвартай байх.
Ажил горилогчид шаардагдах баримт бичиг
- Монгол/Англи хэл дээрх өргөдөл;
- Монгол/Англи хэл дээрх анкет (АХБ-ны форматаар);
- Төгссөн мэргэжлийн сургуулийн диплом, гэрчилгээний хуулбар;
- Өмнөх ажил олгогчийн тодорхойлох захидал Монгол/Англи хэл дээр ирүүлэх.
Холбоо барих мэдээлэл
- Утасны дугаар: 51264310
- Имэйл: b.onomaa@zfz.gov.mn
- Хаяг: 1103 тоот, Засгийн газрын 11-р байр, Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс









