Дараах линкээр орж ажлын байрны тодорхойлолтыг татаж авна уу.
Линк: http://zfz.gov.mn/wp-content/uploads/2026/01/20260108-Инженер-TOR-MN.pdf
Огноо: 2026.01.09
Захиалагч: Шадар сайдын Ажлын алба
Саналаа ирүүлэх огноо: 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
- Усан хангамж, бохир ус, авто зам, эрчим хүчний хангамж болон бусад ижил төстэй салбарын барилгын зураг төсөл, гүйцэтгэл, эсвэл хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд дор хаяж 10 жилийн ажлын туршлагатай байх;
- Төслийн удирдлага болон төрийн худалдан авах ажиллагааны A3 гэрчилгээтэй байх;
- Архитектур, иргэний барилгын инженерийн чиглэлээр инженерийн эрхийн гэрчилгээтэй байх;
- Програм хангамж болон барилгын зураг төслийн програм ашиглах чадвартай байх;
- Гадны санхүүжилттэй төслүүдэд ажиллаж байсан туршлагатай байх;
- Англи болон Хятад хэлний мэдлэгтэй байх;
- Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадвар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
- Бие даан болон багаар ажиллах чадвартай байх;
Ажил горилогчид шаардагдах баримт бичиг
- Англи хэл дээрх өргөдөл;
- Англи хэл дээрх анкет (АХБ-ны форматаар);
- Төгссөн мэргэжлийн сургуулийн диплом, гэрчилгээний хуулбар;
- Өмнөх ажил олгогчийн тодорхойлох захидал англи хэл дээр тус тус ирүүлэх.
Хаяг: Засгийн газрын 11-р байр, Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар, Монгол Улс







