“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2025 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар захирамжийн дагуу үйлдвэрлэл, агуулах, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр 21 нэгж талбарын 67.88 га газрын төсөл сонгон шалгаруулалтыг “Уламжлалт” хэлбэрээр зохион байгуулах тул сонирхсон хөрөнгө оруулагч та бүхнийг оролцохыг урьж байна.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг зохион байгуулахаар товлогдсон буюу дор дурдсан өдрөөс ажлын 5 хоногийн өмнө бүртгэж эхлэн төсөл сонгон шалгаруулалт явагдах өдрийн 15 цаг 00 минутад хүлээн авч дуусгана.

Үйлдвэрлэлийн зориулалтаар 6 нэгж талбарын 13.80 га газар
Агуулах, тээвэр логистикийн зориулалтаар 4 нэгж талбарын 11.43 га газар
Аялал жуулчлалын зориулалтаар 11 нэгж талбарын 42.65 га газар
Төсөл хүлээн авах хугацаа: 2025 оны 12-р сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 2025 оны 12-р сарын 12-ны өдрийн 15.00 цаг
Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар;
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 11-р байр, 11 давхар, 1103 тоот
Харилцах утас: 99013898, 99437646










