Хөрөнгө оруулагч ААН-үүдтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд өнөөдөр /2022.03.29/ чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан  аж ахуйн нэгжүүдтэй  уулзалт хийлээ. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул хөрөнгө оруулагч нарт бүсийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, дэд бүтэц, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн бөгөөд Төслийн зохицуулагч Б.Энхбаатар...

“Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” хэлэлцүүлэг хийгдлээ

Монгол Улсын засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Эрчим хүчний, Төрийн бүтээмжийн, Аж үйлдвэрийн, Хот хөдөөгийн, Боомтын, Ногоон хөгжлийн сэргэлт гэсэн үндсэн 6 агуулгын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлгүүд хийгдэж байгаа юм.  Өнөөдрийн хувьд /2022.03.28/ “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” гэсэн агуулгын хүрээнд “Боомтын Шинэчлэл”, “Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал”, “Хилийн боомтуудыг дэд...

Дэд өртөөний тоноглол угсрах ажил хийгдэж байна

Замын-Үүд сумын 110/10кВ-ийн дэд станцыг өргөтгөж ЦДАШ-аар “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөөг барьж холбосон. Мөн 10 кВ-ын 2 хуваарилах байгууламж, 10/04 кВ-ын 16 дэд өртөөг тус тус барьж байгуулсан. Одоогийн байдлаар  дэд өртөөний 04 талын тоноглолын ажил хийгдэж байгаа бөгөөд 16 ширхэг дэд өртөөний сувагчлалын барилгын ажлын хүрээнд 1м өргөнтэй, 1.10...

А.Энхзул: “Замын-Үүд” чөлөөт бүс гацаанаас гарсан

“Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил хэрхэн урагшилж байгаа талаар тус бүсийн Захирагч А.Энхзултай ярилцлаа. -“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг Замын-Үүд боомтынхонтой андуурах тохиолдол нэлээд гарч байна. Үүнээс яриагаа эхлэх үү? -“Замын-Үүд” чөлөөт бүсийн байранд түр хугацаагаар Зам-Үүд боомтынхон байрлаж байгаа. Зам-Үүд боомтын барилга Хөгжлийн хөтөл төслийн хүрээнд баригдаж байгаа. Зам-Үүд боомт 2021 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан...

“Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээр”-ийн Монгол талын хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээр”-ийг  хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол 2022.03.09-ны өдөр  Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцэн батлагдсан. Мөн Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монгол талыг  Гадаад харилцааны сайд ахлахаар болж холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй...

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөллүүд өнөөдөр /2022.03.12/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул “чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжүүд болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар...
1 13 14 15 16 17 57