Дулааны станцын туршилтын галлагаа эхэллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ  /2021.07.30/ чөлөөт бүсийн дулааны станцын ажлын явцтай биечлэн танилцаж, засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуурга, дулааны станцын ашиглалтын зардлыг тооцон улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг өгсөн юм. Уг чиглэлийн дагуу  дулааны станцын туршилт тохируулгыг хийх нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж, үйл ажиллагааг нь тогтвортой...

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ИСТАНБУЛ ДАХЬ ДЕСБАШ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЖ ЯРИЛЦЛАА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов. Дашрамд дурьдахад...

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй /2021.08.20/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Замын-Үүд” чөлөөт  бүс  олон жилийн дараа байнгын үйл ажиллагаанд шилжсэнд баяр...

“Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүллээ.“Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх арга хэмжээг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан /2021.08.14/ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,...

Сонгон шалгаруулалтын зар

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Байгаль орчны хамгааллын мэргэжилтэн, Нийгэм болон жендэрийн хөгжлийн мэргэжилтэн, Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж байна. Тус ажлын байруудыг сонирхож байвал 2021 оны 08 дугаар сарын 18-ны 23:59 цагаас өмнө АХБ-ны зөвлөхийн сонгон шалгаруулалтын системд дараах холбоосоор хандаж сонирхлоо ирүүлнэ үү. ADB CMS CSRN – LOAN-3936 MON:...

Дулааны станцын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Замын-Үүд суманд ажиллалаа. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын ажлын явцтай биечлэн танилцаж засварын ажлын зардлыг яаралтай шийдэх, усан хангамж, ариутгах татуурга, дулааны станцын ашиглалтын зардлыг тооцон улсын...
1 14 15 16 17 18 54